Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгээр барилгуудын их засварыг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 14:39:31

Завхан аймаг орон нутаг дангаараа хийхэд хүндрэлтэй засварын ажлуудыг олон улсын донор байгууллагуудын хөрөнгө оруулалтыг татаж хамтран хийжээ.

Тодруулбал аймгийн Орон нутгийн хөгжлийн сан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар гурван томоохон объектыг засварлажээ. Энэ нь Тэс сумын 100 хүүхдийн дотуур байр 600-аад сая төгрөгөөр, Завханмандал сумын сургуулийн хичээлийн байр 300 орчим сая төгрөгөөр, Эрдэнэхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг 220 гаруй сая төгрөгөөр  тус тус засварлажээ. Эдгээрийг засварлахад аймаг орон нутгаас нийт 350 сая төгрөг, үлдсэнийг ГОУХАН-ээс санхүүжүүлсэн байна.

Мөн ОНХС-аас нийгмийн эрүүл мэндийн чиглэлд тэр дундаа эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэг тасгийг 200 орчим сая төгрөгөөр засварлан хүлээлгэж өгчээ. Мөн Улиастай хотод шаардлагатай гудамж талбайн гэрэлтүүлэг, тохижилтын ажилд хөрөнгө оруулалт хийгджээ.

Завхан Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ