Хүүхдийн шилдэг бүтээлийг "Болор сарнай"-гаар урамшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batsaikhan@montsame.mn
2016-05-19 14:15:36

Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооноос санаачлан өсвөр үеийг "Зөв Монгол хүн" болон төлөвшихөд нөлөөлөх шинэ, шилдэг ном зохиолыг шалгаруулж "Болор сарнай"-гаар шагнахаар болов.

Хүүхдийн сэдвээр бичсэн, энэ ондоо хэвлүүлж олны хүртээл болгосон бүтээлээ энэ сарын 16-25 өдрийг хүртэл Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн харьяа Баянзүрх дүүрэг дэх салбар номын санд хүлээн авах юм. Уг номын сангийн байр нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооллын 58 дугаар байранд байрладаг. Уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлийг мэргэжлийн судлаач, зохиолчид шүүн тунгааж, тухайн бүтээлийн тухай эцэг эх, багш ийн үнэлгээг ч харгалзан үзэж байр эзлүүлэх юм байна. Төрлийн хувьд  шүлэг, яруу найргийн ном, богино өгүүллэг, үлгэрийн ном, ямар нэг хэвлэлд нийтлэгдсэн шүүмж гэсэн ангиллаар шалгаруулах бөгөд төрөл  бүрт нэг "Болор сарнай" шагналыг хүртээнэ гэж МХЗХ-оос мэдээллээ.

Ж.Батсайхан 

 

Холбоотой мэдээ