6, 67 сая төгрөгийн тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 14:09:39

Өнгөрч буй өвөл Сүхбаатар аймгийн хувьд зудтай хүнд өвөл болж өнгөрсөн. Хамгийн хүнд өвөлжсөн Наран, Онгон, Баяндэлгэр, Сүхбаатар, Түвшинширээ, Дарьганга сумдын малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх ажлыг аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд  Японы хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр 6 сая 675 мянган төгрөгийн тусламж үзүүлж, дээрх сумдын нийт 2671 өрхийн 8794 иргэн, 135 жирэмсэн эмэгтэйд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг газар дээр нь хийжээ. Мөн Онцгой байдлын газраас баг бүрэлдэхүүн хамт ажиллаж малчдын гамшгийн үеийн нөхцөл байдалтай танилцаад иржээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ