Хятадын тэрбумтанд тансаг амьдрахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-09-17 15:53:12

МОСКВА. /РИА Новости/. Хятадын тэрбумтан, “HNA Group”-ийн захирлуудын зөвлөлийн дарга Чень Фенюг компанийнх нь өртэй холбоотойгоор тансаг амьдралд мөнгө зарцуулахыг шүүхээс хориглолоо гэж “South China Morning Post” сонин мэдээлэв.


Одоо тэрбээр өдөр тутмын амьдрал, ажилдаа хэрэгцээгүй зүйлсийг худалдаж авах боломжгүй болсноос гадна, онгоцоор нисэх, хурдны галт тэргээр зорчих хориотой байна. Түүнд мөн үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, үнэтэй засвар хийх, тансаг зочид буудалд байрлах, клубүүдэд очих, тансаг зэрэглэлийн офис түрээслэхийг хоригложээ.


“HNA Group” нь Хайнань мужийн Хайкоу хотод төвтэй Хятадын конгломерат компани юм. 2000 онд байгуулагдсан тус компани одоогоор арилжааны агаарын тээвэр, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ, аялал жуулчлал, тээвэр зуучлал болон бусад салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байна. Тус конгломерат нь Хятадын дөрөв дэх том арилжааны агаарын тээвэрлэгч бөгөөд агаарын тээврийн хамгийн том хувийн компани болох “Hainan Airlines” -ыг эзэмшдэг аж. 

Холбоотой мэдээ