Баян-Өлгий аймагт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-16 20:58:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн сумдын ЗДТГ болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо эхний 8 сарын байдлаар 769 болж өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 16 хувиар багассан байна.

Нийт ажилгүйчүүдийн 43,6 хувийг эмэгтэйчүүд, 50,3 хувийг 15-34 насны залуучууд, үүний 19.1 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлжээ.

Ажилгүй иргэдийн тоо буурахад Өлгий хотыг тойрон гарах 18,8 км хатуу хучилттай зам, гүүрийн барилгын ажил эхэлсэн, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт улирлын чанартай ажлын байрууд бий болсон, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа өргөжсөн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн аж.

Холбоотой мэдээ