Ослын хариуцлагыг ажил олгогч хүлээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 09:16:44

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд элс шороо ачих үеэр нэг хүүхэд хаягдсан хүрзээ авах гэж байгаад элсний нурангид дарагдан амь насаа алдсан хэрэг саяхан гарчээ.

 Барилга, газар шорооны ажилд зуны цагт иймэрхүү аюул осол их гардаг байна.

-Албан байгууллага, аж ахуйн нэгж төдийгүй хувь хүмүүс ч ажиллагсдынхаа аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Аюул ослын хариуцлагыг зөвхөн тэд хүлээх тул хохирлыг нь ч бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээнэ. Иймд хүмүүс хувийн байшин сууц бариулах, худаг ухуулахдаа ч гэсэн хөдөлмөр хамгааллын хувцас хунар, багаж зэвсэгээр бүрэн хангаж, зааварчилгаа өгч, аюулгүй ажиллагааг нь хангаж байх хэрэгтэй гэж мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.Нурлан анхаарууллаа.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ