Баян-Өлгийд хадлан бэлтгэх ажил 77 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-10 16:14:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг 2020 онд малчдын түвшинд 65,4 мянган тонн өвс бэлтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 50,4 мянган тонн өвс хадаж, төлөвлөгөөгөө 77 хувьтай биелүүлжээ.

Хадлан бэлтгэх ажил Ногооннуур, Өлгий, Буянт сум, Цагааннуур тосгонд 42-70 хувь, Улаанхус суманд 76 хувь, бусад суманд 80-аас дээш хувьтай байна. Харин Цэнгэл сумын иргэд хадлангийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлж, 7,8 мянган тонн өвс бэлтгэжээ.

Түүнчлэн аймгийн хэмжээнд 7,9 мянган тонн гар тэжээл бэлтгэхээс 2,3 мянган тонныг бүрдүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 19 дүгээр тогтоолоор сум тус бүр 100 тонн өвс, 30 тонн тэжээлийн аюулгүйн нөөц бий болгох үүрэгтэй. Үүнээс одоогийн байдлаар Алтанцөгц сум 44 тонн өвс, Булган сум 60 тонн өвс, Буянт сум 20 тонн өвс, Ногооннуур сум 6 тонн тэжээл, Толбо сум 5 тонн өвс, Цэнгэл сум 49,8 тонн өвс, 11,8 тонн тэжээл тус тус бүрдүүлсэн байна.  

Холбоотой мэдээ