А.Навальныйг нисгэгчид болон эмч нарын хүчинд амьд үлдсэн гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-10 13:26:41

БЕРЛИН. /Die Zeit/. Сууж явсан онгоцных нь нисгэгч болон Омск хотын эмч нар хурдан шаламгай хөдөлсний хүчинд Оросын блогчин Алексей Навальный азтай тохиолдлоор эсэн мэнд гарч чадсан гэж Германы эрх баригчид үзэж байна хэмээн “Die Zeit” сонин мэдээлжээ.  


А.Навальныйг “Новичок” химийн зэвсгийн нэгэн шинэ төрлийн бодисоор хордуулсан гэсэн дүгнэлтэд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Бундесвер буюу Зэвсэгт хүчний Эмийн бүтээгдэхүүн, хор судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд хүрснийг “Die Zeit” сонин цохон дурджээ. Өмнө нь танигдаагүй байсан энэүү шинэ төрлийн бодис нь “Новичок”-н бүлэгт хамаарах бусад төрлөөсөө үхэлд хүргэх хамгийн өндөр аюултайд тооцогдоно гэж Германы шинжээчид үзэж байна. Бодисын ул мөр А.Навальныйгийн гарнаас болон түүний ууж явсан усны савнаас илэрчээ.


“Энэ халдлагын цаана Оросын тусгай алба байсан гэдэгт Германы Засгийн газар эргэлзэхгүй байна. А.Навальный азтай тохиолдлоор амьд үлджээ. Түүний сууж явсан онгоцны нисгэгч болон Омск хотын эмч нар нэн даруй арга хэмжээ авснаар А.Навальный амьд гарчээ” хэмээн “Die Zeit” сонин тэмдэглэв. 


Ийм халдлагыг зөвхөн тусгай албаныхан үйлдсэн байж болзошгүй гэж Германы мэргэжилтнүүд үзэж байна. Гаднаас ийм халдлага үйлдсэн гэдэгт тэд эргэлзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ