Москва хотод сайн дурынхныг вакцинжуулж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-10 10:11:13

МОСКВА. /TASS/. Бүртгэлийн дараах судалгааны хүрээнд Москва хотын оршин суугчид анх удаа коронавирусний вакцин хийлгэсэн тухай тус хотын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан дарга Анастасия Ракова мэдэгдсэн байна. Вакцинжуулалт эхэлсэн өдөр нь хотынхны хувьд төдийгүй улс даяар чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа тэрбээр хэлжээ.


Вакцинжуулалтад хамрагдах үйл явц 21 хоногийн зайтай хоёр үе шаттайгаар явагдаж байна. Хоёр үе шатанд хийгдэх вакцины идэвхтэй бодис дахь найрлага нь ялгаатай бөгөөд энэ нь дархлааг сайжруулах зорилготой. Оршин суугчдыг үнэ төлбөргүй вакцинжуулж байна. 

Вакцин хийлгэх хүсэлт гаргасан хүний тоо өдөр бүр нэмэгдсээр байна. Одоогоор хотын нийт 35 мянга гаруй оршин суугч хүсэлт илгээгээд байгааг Ракова цохон тэмдэглэжээ. Москва хотод коронавирусний вакциныг 6 эмнэлэг дээр хийж байна. Цаашид энэ тоо 20 болж нэмэгдэх аж. 

Холбоотой мэдээ