Японд халдварын 451 тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-07 15:50:59

ТОКИО. /NHK/. Япон улсад ням гарагт коронавирусний  халдварын 451 тохиолдол шинээр илэрснээр нийт тохиолдлын тоо 72751-д хүрч, долоо хоногийн өмнөх үеийхээс 3951-ээр нэмэгдсэн байна.


Харин халдварын улмаас өнгөрсөн хоногт 8 хүн нас барж, нийт нас барсан тохиолдлын тоо 1382-т хүрчээ. Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 211 өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж. 


Халдварын хамгийн их тохиолдол буюу 21772 тохиолдол Токио хотод бүртгэгджээ. Араас нь Осака хот 9043 тохиолдолтойгоор хоёрдугаарт бичигдсэн бол Канагава хотод нийт 431 тохиолдол бүртгэгдсэнээр гуравдугаарт тэмдэглэгдэж байна. 

Холбоотой мэдээ