500 нэр төрлийн номыг 72 хүртэлх хувийн хямдралтай худалдааллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-09-08 09:12:40
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Мөнхийн үсэг” группийн ТУЗ-ын дарга, "Аз хур" ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэг "Зөв Монгол хүн" төслийг аймгийн хэмжээнд эхлүүллээ.
Монголын өв уламжлал, ёс заншил, түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий төслийн хүрээнд тэрээр төрсөн нутгийн иргэддээ 72 хүртэлх хувийн хямдралтай үнээр хүргэх номын худалдааг зохион байгуулав. Номын худалдаанд “Аз Хур” ХХК-ийн “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бүтээлүүд, гадаад, дотоодын зохиолчдын 500 шахам нэр төрлийн ном зохиол багтжээ. Аймгийн Хөгжимт драмын театрт болсон тус худалдаанд Хонгорынхон хөл гишгэх зайгүй шахам цугларч, оюуны цангаагаа тайлах олон олон номыг худалдан авсан юм.

Холбоотой мэдээ