400 саяын баримтыг цагдаад шалгуулахаар өгчээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-05-18 11:18:47

Өнгөрөгч нэгдүгээр сарын 27-нд Амгалан дахь “Оргил” худалдааны төвөөс худалдан авалт хийсэн иргэн 400 сая төгрөгийн азтанаар зарлагдсан байна.

Хэсэг хугацаанд 400 саяын хоёр ч азтан тодорсноо мэдэгдэж маргаан үүсгэсэн. Хэсэг хүлээсний эцэст иргэн А.Цэенпил 400 сая төгрөгийн азтан болсноо баталгаажуулахаар Гааль, татварын ерөнхий газарт ханджээ. Гэвч түүний материалыг хуурамч байж болзошгүй гэсэн тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгчээ. Ийнхүү иргэн А.Цэенпил болон  Гааль, татварын ерөнхий газраас 400 сая төгрөгийн азтаны баримтыг жинхэнэ эсэхийг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад хандаад байна. Хэнийх нь зөв бурууг хяналт шалгалтаар тогтооно.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ