Хууль бусаар тарвага агнах явдал гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-09-02 09:16:40

Увс /МОНЦАМЭ/. "Байгалийн нөөц 2020" аяны хүрээнд холбогдох албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдээр Цагаан бураа, Арзгар, Баруун гол орчмын газруудаар ой, чацарганы хяналт, харин Хавчуу, Урт булаг, Банзар, Цалгар, Гүйн сайр, Хөх булаг, Хужирт зэрэг газарт хууль бус ан агнуур, гар аргаар алт олборлож буй эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар чацарганы мод хугалах зөрчил нэг, хууль бус тарвага агнах зөрчил хоёрыг илрүүлж, агнасан тарвага хоёр, хавх хоёрыг хурааж, 50 гаруй иргэнд ухуулга сурталчилгаа хийсэн байна. Хууль бусаар тарвага агнах явдал мэр сэр гарсаар байгаа аж. Энэ үеэр зөрчил гаргасан иргэд мотоциклтойгоо зугатах, агнасан тарвагаа хаяж зугатах, хөөхөд гүйцэгдэхгүй байх зэрэг зөрчил гарсан байна.

Холбоотой мэдээ