Ногооны үнийн хөөрөгдлийг зогсоохоор зөвшилцлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-09-01 15:35:39

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Б.Энх-Эрдэнэ

Мөрөн сумын ногоочидтой уулзжээ.

Ногоочидтой Чингис хотын хэмжээнд төмс хүнсний ногоо худалдан борлуулах цэг байгуулах асуудлаар санал солилцон ирэх 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал оруулахаар боллоо.

Мөн Мөрөн сумын ногоочдын худалдан борлуулж буй ногооны үнийн асуудлаар ярилцаж зах зээлийн ханшаас хэт дээгүүр үнээр борлуулахгүй байх, үнийн хөөрөгдлийг арилгах тал дээр харилцан зөвшилцөлд хүрлээ.

 

Холбоотой мэдээ