“Black Panther”-ийн найруулагч Р.Куглер жүжигчин Ч.Боузманы дурсгалыг хүндэтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-08-31 13:39:01

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн “Marvel” студийн уран бүтээл “Black Panther” киноны найруулагч Райан Куглер гол дүрийн жүжигчин Чедвик Боузманы дурсгалд зориулан урт хэмжээний, сэтгэл хөдөлгөм нийтлэлийг бичжээ.


“Чед бол эгэлгүй нэгэн байсан. Бас тайван. Найдвартай. Мөн тасралтгүй суралцагч байсан юм. Тэрбээр бидний зүрх сэтгэлд гайхалтай дурсамж үлдээлээ” хэмээн Р.Куглер дурссан байна.


Ч.Боузман Лос-Анжелес хот дахь гэртээ өнгөрсөн долоон хоногийн пүрэв гарагт өвчний улмаас 43 насандаа таалал төгссөн юм. Түүнийг насан эцэслэх мөчид эхнэр, гэр бүлийнхэн нь дэргэд нь байжээ.


Дөрвөн жилийн өмнө нарийн гэдэсний хорт хавдартай хэмээн оношлогдсон Ч.Боузман эмчилгээгээ хийлгэх хугацаандаа “Avengers: Endgame, 21 Bridges”, “Spike Lee's Da 5 Bloods” зэрэг нэртэй кинонуудад дүрээ мөнхөлсөн юм.


Алдарт жүжигчин өвчнийхөө талаар олон нийтэд огт дэлгэж байгаагүй бөгөөд Р.Куглерийн хэлснээр, тэрбээр хамтран ажиллагсдынхаа санааг зовоохгүйн тулд өөрийн өвчин шаналлаа нууцалдаг байсан ажээ. 

Холбоотой мэдээ