“Өглөөний хүн” уулзалтыг тав дахь удаагаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-31 13:41:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Өглөөний хүн” уулзалтыг тав дахь удаагаа зохион байгуулж,  45 ажилтан албан хаагч оролцлоо.

Энэ удаагийн зочноор аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцжээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, орон нутгийн онцлох ажил, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Мөн аймаг, орон нутагт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар санал солилцсон юм.  

Төрийн албан хаагчдыг дэмжих, урамшуулах, хөгжүүлэх талаар олон талт ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Мөн төрийн албан хаагчдыг орон сууцжуулах ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа гэж аймгийн Засаг дарга хэлсэн юм.

“Цахим Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой нийгмийн халамжийн үйлчилгээг үе шаттай цахим хэлбэрт шилжүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан “Стандарттай Ховд” үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар бүх салбарт чанарын менежментийн стандарт нэвтрүүлэхээр зорьж байна гэж оролцогчдод танилцуулав. 

Холбоотой мэдээ