Гар бөмбөгийн ахмад тамирчдын аварга шалгаруулах тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-28 14:55:27

Ховд /МОНЦАМЭ/. Гар бөмбөгийн ахмад тамирчдын аварга шалгаруулахХовд-2020” тэмцээн есдүгээр сарын 04-06-ны өдөр Булган сумын Спорт цогцолборт болно.

Тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газар, Гар бөмбөгийн холбоо, Булган сумын ИТХ, ЗДТГ, Булган-Алтайн шонхор холбоо хамтран зохион байгуулна. 

Энэ удаагийн тэмцээнийг Ардын боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш, гар бөмбөгийн спортын нэгдүгээр зэргийн тамирчин Моломын Мөнхөө агсны нэрэмжит болгон зохион байгуулах гэж байгаагаараа онцлогтой аж.

Тэмцээний зорилго нь гар бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, хөгжүүлэх, ахмад тамирчдыг алдаршуулах, ур чадварыг залуу үеийнхэнд өвлүүлэх, туршлага солилцоход чиглэх юм. 
Тэмцээнийг 40-49, 50-аас дээш насны эрэгтэй, 35-49, 50-аас дээш насны эмэгтэй гэсэн хоёр насны ангиллаар зохион байгуулна. 

Уг тэмцээнийг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу зохион байгуулах бөгөөд шинэ төрлийн коронавирусний халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чанд баримтална  гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Холбоотой мэдээ