Дэлхийн банкны төлөөлөгчид Төв аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-26 16:43:52

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев холбогдох албаны хүмүүсийн хамт Төв аймагт зочиллоо.

Зочдыг аймгийн Засаг даргын албан үүргийг гүйцэтгэгч Д.Мөнхбаатар хүлээн авч уулзан аймаг орон нутгийн эдийн засаг, хөдөө аж ахуйн салбар, цаашид орон нутгаас ямар бодлого чиглэлтэй ажиллаж буйг танилцууллаа. Дэлхийн банкны суурин төлөөлөгчөөс цаашид хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Мөн Дэлхийн банкнаас санхүүжүүлж байгаа мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл дээр хамтарч ажиллахаар болов.

Холбоотой мэдээ