14 мэргэжлээр 290 орчим оюутан төгслөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг 14 мэргэжлээр 290 орчим оюутан суралцан төгсч байна. Тус сургуулийн оюутнууд мөнгөн хонхны баяраа амжилт бүтээл дүүрэн угтаж байгаа юм.
Тухайлбал монгол ур чадвар улсын уралдааны үсчин гоо засалчдын тэмцээнд амжилттай оролцож багаараа Хөдөлмөрийн сайдын нэрэмжит алтан хайчны эзэн, эрэгтэй үс засалтаар алтан медаль, хавтанцар наах төрлөөр алтан медаль, Хангайн бүсийн шилдэг багшаар Тугалхүү, Хангайн бүсийн шилдэг оюутан төгсөх ангийн оюутан Дэлгэрмөрөн, Бүсийн заах аргай зүйн шилдэг багшаар Эрдэнэбаатар нар шалгарчээ. Энэ хичээлийн жилд 42 дахь удаагийн төгсөлтөө хийж буй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг тус сургууль өнгөрсөн хугацаанд 9500 орчим чадварлаг мэргэжилтнийг бэлтгэжээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа