АНУ-ын тэргүүн хатагтай халдвараар нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-08-26 12:40:16

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп “COVID-19” халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, “үл үзэгдэгч дайсан” америкчуудыг сорьсон боловч ард иргэдийг нэгтгэлээ хэмээн хэлжээ.


М.Трамп мягмар гаргийн орой Бүгд найрамдах намын их хурлын хүрээнд Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт болсон арга хэмжээний үеэр ийнхүү хэлжээ. Мөн тэрбээр, нөхөр маань коронавирусний тархалт намжих хүртэл амрахгүйгээр өөрийн чадах бүхнээ хийнэ гэдгийг хэлсэн байна.


Тэргүүн хатагтай мөн орон даяар байгалийн гамшиг нүүрлэж буй энэ үед хүмүүнлэгийн сайн сайхан талыг олж харсан талаараа дурдаад, хүнд хэцүү цаг үед бие биедээ туслахын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д халдварын 5.7 сая тохиолдол бүртгэгдэж, 178 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ