Малчин сумын сургуульд их засвар хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-25 17:23:32

Увс /МОНЦАМЭ/. Малчин сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгад их засвар хийсэн байна. Уг ажлыг улсын төсвийн 550 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Увс Өргөө” компани гүйцэтгэжээ.

Тус сургуулийн барилгад их засварын ажил хийснээр Малчин сумын хүүхэд багачууд цэвэрхэн тохилог орчинд сурч, хөгжих боломж бүрдээд байна.

Энэхүү ажлын гүйцэтгэлийг энэ сарын 21-ний өдөр улсын комисс ашиглалтад хүлээн авчээ.

Холбоотой мэдээ