ОХУ-д 34.6 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-08-24 15:41:02

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-д 34.6 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд 217 мянган хүн эмнэлгийн хяналтанд байна гэж тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын /Роспотребнадзор/ хэвлэлийн алба мэдээлэв.


Өнгөрсөн хоногт 247 мянган хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн байна. ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 961493-т хүрсэн бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4744 шинэ тохиолдолд илэрчээ.


ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, өнгөрсөн нэг хоногийн дотор 2456 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 773095 болсон бол 65 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 16 448-д хүрсэн байна.


Холбоотой мэдээ