Нэгдүгээр ангид 2100 гаруй суралцагч шинээр элсэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-19 18:53:37

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд 2194 суралцагч  нэгдүгээр ангид шинээр элсэх төлөвтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар бүртгэлийн ажил 34.5 хувьтай байна гэж аймгийн БСУГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Дашцэрмаа хэллээ.

Тодруулбал тус аймгийн 27 сумын 31 сургууульд зургаан настай 2180 суралцагч, малчин өрхийн элсэлт хойшлуулсан зургаан сургуулийн 14 суралцагч нийтдээ 2194 суралцагч нэгдүгээр ангид шинээр элсэх төлөвтэй байгаа аж. Үүүнээс эрэгтэй 1115 байгаа бол эмэгтэй 1065 хүүхэд байгаа юм.

Харин өнгөрсөн жил нийт 2091 суралцагч нэгдүгээр ангид элсэн суралцсанаас хамран сурах тойргийн 1842 суралцагч суралцаж төгссөн байна. 

Холбоотой мэдээ