Төрийн албаны тусгай шалгалт авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-18 11:57:17

Төв /МОНЦАМЭ/.  Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс  өнөөдөр төрийн тусгай шалтгалын бүртгэлд материалаа ирүүлсэн иргэдээс шалгалт авч байна. 

Тус шалгалтад 40 хүн хамрагдсанаас албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага хангаж, материалаа бүрэн гүйцэд ирүүлсэн 19 иргэн шалгалт өгч байгаа юм. Тухайлбал төрийн захиргааны удирдах албаны зургаа, гүйтэтгэх албаны 12 ажлын байранд тусгай шалгалт авч байгаа аж. Ийнхүү шалгалтын явцад ариутгал, халдваргүйтгэлийн дэглэмийг баримтлан ажиллаж байна гэж албаныхан хэллээ.

Ташрамд, Төв аймгийн хэмжээнд төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 85 сул орон тоо байгаа бөгөөд үүнээс төрийн захиргааны удирдах албан тушаал 12, гүйцэтгэх албан тушаал 73 байгаа юм. 

 

Холбоотой мэдээ