Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хөршүүд нь өгчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-05-17 08:36:13
oyuka_hu@yahoo.com

Улсын хэмжээнд ажилладаг “Хүүхдийн тусламжийн 108”  дугаарт нэг жилийн хугацаанд 200 гаруй дуудлага иржээ. Он гарсаар 34 хүүхэд хандсан гэж Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Нарантуяа хэллээ.

Дуудлага өгч тусламж авч буй хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийхнийх нь дарамт, шахалттай холбоотой байсан аж. Уг дугаар улсын хэмжээнд ажилладаг бөгөөд гомдол нь гэмт хэргийн шинжтэй бол тухайн орон нутгийнх нь Цагдаагийн байгуулллага болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст нь уламжилдаг байна. Үүний дагуу  шалгалт хийдэг ажээ. Одоогоор Орхон аймагтай холбоотой мэдээлэл ирээгүй гэнэ.

“Хүүхдийн тусламжийн 108” дугаарт ихэвчлэн 13-17 насныхан ханддаг бол өнгөрсөн жил  хөрш айл нь хүүхдээ зодож, хүчирхийлдэг байх магадлалтай хэмээн дөрвөн иргэн мэдээлэл өгчээ. 

                                                                                                                            Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ