Барилгын үзэсгэлэн "Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе" уриан дор болно

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-08-13 14:53:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Барилга, орон сууц-2020" үзэсгэлэн энэ удаа "Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе" уриан дор энэ сарын 21-23-нд "Мишээл Экспо"-д болох гэж байна. 

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ойн баярыг угтан "Барилга.мн", БХБЯ, Барилгын хөгжлийн төв хамтран зохион байгуулах үзэсгэлэн нь давхар онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж, www.barilgaexpo.mn сайтаас оролцогч компаниудтай танилцах боломжтой аж. 


Үзэсгэлэнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид шинэ орон сууц болон амины орон сууцны шийдлүүдээ танилцуулахаас гадна барилгын материалын үндэсний хэмжээний томоохон  үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, шинэ техник технологи нэвтрүүлэгчид зэрэг нийт 110 гаруй компани оролцох нь. Үзэсгэлэнг "Хан Төгөл", "Хөтөлийн цемент шохой" ХК ивээн тэтгэж байна.


Холбоотой мэдээ