Өмнөговь аймгийн 11 сумын нутгаар бороо оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-12 14:17:15
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгааср усархаг бороо орохыг анхааруулсан билээ.
Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж буйгаар 2020 оны 08-р сарын 11-ний 08 цагаас 08-р сарын 12-ны 08 цаг хүртэлх 11 сумын нутгаар бороо оржээ. Тухайлбал, Манлай суманд хамгийн их буюу 22.0мм, Ханбогд суманд 20.0мм, Цогтцэций суманд 14.0мм хур тундас оржээ. Мөн Цогт-овоод 9.4мм, Зүүн сайханд 8.4мм, Номгонд 6.3мм, Эмгэнбулагт 6.0мм, Ханхонгорт 5.2мм, Даланзадгадад 5.0мм, Хүрмэнд 4.0мм, Баяндалайд 2.0мм, Мандал-овоод 0.4мм, Булганд 0.1мм бороо орсон байна. Ихэнх нутгаар зөөлөн шиврээ бороо орсон тул шингэц сайтай, үер усны аюул бага байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв.
Холбоотой мэдээ