Зүүн цементэн гүүрний урд, хойд замыг засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-08-12 10:37:18

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын зүүн захын цементэн гүүрийн урд болон хойд талын замыг засварлахаар болжээ. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдтэй байгуулсан гэрээний хүрээнд дээрх ажлыг хийж байхаар зохицуулалт хийсэн аж.

Тодруулбал, өнгөрсөн оноос энэхүү сайжруулсан хучилттай автозамын засвар, арчлалтыг жил бүрийн хавар намрын улиралд хийж гүйцэтгүүлж хэвшээд байна. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зам засварын тусгай зөвшөөрөлтэй компаниуд болон “ТОУУ”, “Сүхжин” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, энэ намрын засвар арчлалтын ажлыг хэрхэн хийх талаар санал солилцов.

Энэхүү “Ялалт” гүүрний хойд, урд талын суурийн шороо бэлтгэх ажлыг “ТОУУ”, “Сүхжин” ХХК гүйцэтгэх бол замын хавтан суурилуулах ажлыг “Дорнод зам” ХХК хийх юм.  

Холбоотой мэдээ