Л.Дүгэржав: Антарктид тив хүн төрөлхтнийг хэдэн зуун жил ундлах нөөцтэй

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-11 15:45:50
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, ШУ-ны доктор, туйл судлаач Л.Дүгэржав сүүлийн 12 жилд Антарктид тивд ажиллахдаа хийсэн судалгаа, өдрийн тэмдэглэлээ ном болгон хэвлүүлжээ.


Тэрбээр Монгол Улсаас Антарктид тивд ажилласан дөрөв дэх, Өмнөд туйлын “00” цэг буюу "S900"–д хүрсэн анхны монгол хүн бөгөөд 2005 онд Антарктидын Ливингстоны аралд судалгаа хийж тэндээ “Чингис хааны нэрэмжит судалгааны бааз” байгуулсан юм. 


“Хүн төрөлхтнийг хэдэн зуун жил хооллож ундлах байгалийн нөөц Антарктид тивд бий. Одоогоор энэ газар хэний ч эзэмшил биш. Хэн түрүүлж хөл тавина, түүний газар гэсэн зарчимтай. Эзэнгүй газрын төлөө дэлхийн бүх хүчирхэг орнууд өрсөлдөж байна. Антарктид гэдэг холын ажил биш, монголчуудын хувьд бүрэн боломжтой гэдгийг номоороо илэрхийлэхийг зорьсон” хэмээн "Антарктид тив" номын нээлтийн үеэр тэрбээр тэмдэглэв.



Г.Бямбалхагва


Холбоотой мэдээ