Буянт гол дагуу сэрэмжлүүлэг самбар байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-07 15:28:26

Ховд /МОНЦАМЭ/. Мэргэжлийн байгууллагууд бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах зорилгоор сэрэмжлүүлэг бүхий самбар гаргаж, Буянт гол дагуу байршуулав.

Тус самбарыг  Ховд аймаг дахь Цагдаа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран хийжээ. Үүнд бага насны хүүхдийг  тогтоол ус, гол мөрөн,  нуур, цөөрөм, нүхэн жорлон,  ухсан нүх, шуудуу зэрэгт  унах, гэмтэж бэртэх эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна.   

Сүүлийн  үeд  хүүхдүүд  гудамж, талбай, орон сууцны гадна  тоглох, эсвэл эцэг эхийн хамт нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох, амралт, жуулчны газраар үйлчлүүлэх, аялал, зугаалгаар явах нь нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдэд тавих хараа хяналт суларч, улмаар хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байгаа аж.  

Тиймээс мэргэжлийн байгууллагууд хүүхдийг аливаа осол гэмтлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл гаргах, самбар байршуулах, иргэд олон нийтэд сурталчлах, эрсдэлт орчны хяналт шалгалт зохион байгуулах зэрэг ажлыг үе шаттай өрнүүлж байна.   

Холбоотой мэдээ