Орон нутагт дутагдалтай мэргэжлээр суралцах оюутнууд батламжаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-06 09:51:03
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тэтгэлэгт хамрагдсан 24 оюутан батламжаа гардан авлаа. Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг Өмнөговь аймагт дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна.
Дээрх хугацаанд давхардсан тоогоор 349 оюутан хамрагдаж сургалтын төлбөрөө 100 хувь шийдвэрлүүлэн суралцаж байгаа юм. Энэ жил шинээр 24 оюутан хамрагдахаар аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулав. Малын эмч, төмөр зам, хүний их эмч, бага ангийн багш, дуу хөгжмийн багш зэрэг орон нутагт дутагдалтай мэргэжлээр сурч байгаа оюутнууд хамрагдсан байна. Тэд 2.8 голч буюу түүнээс дээш үнэлгээтэй суралцах ёстой. Сурч байх хугацааны сургалтын төлбөрийг орон нутаг бүрэн хариуцаж төлнө. Харин төгсөж ирэхэд нь орон нутагтаа заавал ажиллуулах ба ажлын байранд зуучилж өгөх юм.
Холбоотой мэдээ