Улсын математикийн 52 дугаар олимпиад амжилттай өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 21:54:36

Цэцэрлэг хотноо 2016 оны тавдугаар сарын эхний арав хоногт таван өдөр  үргэлжилсэн Архангай аймгийн уугуул хүндэт иргэн, Монгол Улсын шинжлэх ухааны доктор профессор, МУИС-ийн математикийн тэнхимийн эрхлэгч Ванданжавын Адъяасүрэнгийн нэрэмжит монголын математикийн 52 дугаар олимпиадад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарч ирсэн 235 сурагч,багш оюун ухаанаа уралдуулж дүнгээ гаргалаа.

Математикийн олимпиадын хорооны тэргүүн, МУИС-ийн дэд захирал, доктор Г.Баярмагнай олимпиадын тухайд дүгнэж хэлэхдээ,”Архангай аймгийн ЗДТГ-ын дарга, уг олимпиадыг зохион байгуулах салбар комиссийн дарга Б.Лхагвасүрэн тэргүүтэй ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн олимпиадыг маш өндөр түвшинд зохион байгууллаа” гэж онцлон сайшаав.

Багийн дүнгээр нийслэлийнхэн тэргүүлж, Хөвсгөл, Архангайн нэгдүгээр баг, Орхон, Архангайн хоёрдугаар баг удааллаа.

Хувийн үнэлгээгээр есдүгээр ангийн сурагчдаас, Улаанбаатар хотын нэг, 11, Олонлог, Сант сургуулийн Б.Батмэнд, Э.Эрдэнэбилэг, А.Пүрэвзаяа, С.Арманбек, Ц.Ганхөлөг, Б.Цог, 10 дугаар ангийн сурагчдаас Хөвсгөл аймаг, нийслэлийн Дэлгэрмөрөн, нэг, 11, Олонлог, Орчлон сургуулийн Х.Санжаахүү, М.Өнөболд, Н.Түвшинбилэг, Б.Долгормаа, М.Лханаажав, Төрбат, Р.Амуударь, 11 дүгээр ангиудиас Улаанбаатар хотын нэг, 11, Олонлог, Оюунлаг ЕБС, Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгийн Дэлгэрмөрөн,  Хүмүүн, нэг, Номгон сургуулийн сурагч Б.Төрхүү, Г.Амарсанаа, Г.Оргил, Б.Хас-Очир, Н.Эрхэс, Ч.Чинзориг, Д.Самбуу, М.Буянбилэг, 12 дугаар ангийн төгсөгчдөөс нийслэлийн Орчлон, Олонлог, Сант, Эмпати сургуулийн О.Бодрол, Г.Баяржавхлан, Б.Пүрэв, З.Батзориг, Б.Алтангэрэл, Ц.Амаржаргал нар эхний гурван байрыг эзлэж алт, мөнгө, хүрэл медаль хүртэж тус бүр 200000-300000 төгрөгийн урамшуулал авлаа.

Бага ангийн багш нараас Улаанбаатар хотын Олонлог сургуулийн П.Чимэг, Б.Намжилмаа нар алт хүрэл, нэгдүгээр сургуулийн М.Отгонжаргал мөнгөн, математикийн багш нараас нийслэлийн Орчлон, Эмпати, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн ЕБС-ийн М.Гантогтох, Б.Ганбат Р.Доржзовд нар алт,мөнгө,хүрэл медалийн эздээр тодорлоо.

                                                                                               Архангай аймаг Л.Булган      

Холбоотой мэдээ