Сэлэнгэ аймагт 36 иргэн тусгаарлалтад байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-31 12:19:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт энэ сарын 29-ний өдрийн байдлаар нийт 36 иргэн тусгаарлалтад байна.

Эдгээр тусгаарлагдсан иргэдийн дөрөв нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 32 нь Баянгол сумын гуравдугаар багц кемпт тусгаарлагдаад байгаа аж. Мөн тус аймгийн хэмжээнд нийт 10 иргэн гэрийн тусгаарлалтад хяналтад байна. Одоогоор эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн өөрчлөлт илрээгүй байгаа аж. Гэрийн тусгаарлалтад буй иргэд Сүхбаатар, Алтанбулаг, Сант, Цагааннуур, Ерөө, Шаамар, Мандал сумдад байгаа юм байна. 

Холбоотой мэдээ