Ойрын өдрүүдэд усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-31 12:16:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд тус аймгийн ихэнх сумдын нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тухайлбал энэ сарын 31-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-р сарын 1, 2-нд ихэнх сумдын нутгаар цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох аж. 2020 оны 7 дугаар сарын 30-ны 20 цагаас 7 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Аймгийн төв Сүхбаатар орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

2020 оны 8 дугаар сарын 1-нээс  2020 оны 8 дугаар сарын 5-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8-р сарын 1, 2-нд ихэнх сумдын нутгаар бороо орно. Дуу  цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-17градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Холбоотой мэдээ