Алба хаагчдыг тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-30 19:22:25

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24-р анги , Эрэн хайх аврах салбар, Онцгой байдлын газрын  нийтдээ 55 орчим алба хаагчдыг тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамрууллаа.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 тоот албан даалгаврын хүрээнд тарваган тахлын дархлаажуулалтыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 20-нийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна. Ийнхүү аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар хамтран алба хаагчидаа тарваган тахлын дархлаажуулалтад хамруулжээ. Төв аймаг 2018 оноос хойш тарваган тахлын тохиолдол бүртгэгдээгүй гэж аймгийн Онцгой байдлын газрын ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч Л.Бастөгс хэллээ.

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг аж. 

Холбоотой мэдээ