"Лалын улс" бүлэглэл Дейр аль-Зур хотын эмнэлэг рүү халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-15 14:34:03

ДАМАСК. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид Сирийн зүүн нутгийн Дейр аль-Зур хотын эмнэлэгийн комплекс руу халдсан байна.

“Халдлагын үеэр Сирийн Засгийн газрын талыг баримтлагч хүчний 35 цэрэг амиа алдаж, эрүүл мэндийн хэд хэдэн ажилтан барьцаалагдсан. Үүний зэрэгцээ “Лалын улс” бүлэглэлийн 20 гаруй босогчийг устгасан” гэж идэвхтэнүүд мэдэгджээ.

Уг халдлагаас хэдэн цагийн дараа Сирийн Засгийн газрын хүчнийхэн эмнэлэгийг босогчдоос чөлөөлсөн гэж мэдээлсэн боловч барьцаалагдсан хүмүүсийн яасан эсэх нь тодорхойгүй байна.

“Лалын улс” бүлэглэл нь Дейр аль-Зур хотын газар нутгийн талаас илүү хувийг хяналтдаа оруулсан бөгөөд цаашид хотыг бүрэн эзлэх зорилготой байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ