Сирийн Ерөнхийлөгч Б.Асадын хүүд хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-30 10:22:55

ВАШИНГТОН. /TASS/. АНУ Сирийн 4 иргэний эсрэг хориг арга хэмжээ авсны дотор тус улсын Ерөнхийлөгч Башар Асадын хүү багтжээ. Түүнчлэн Сирийн 10 байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсны дотор Сирийн арабын армийн танкийн нэгдүгээр дивиз багтсан тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна. 


“Асадын дэглэмийг дэмжиж, авлигад автсан Сирийн бизнес эрхлэгчээс гадна Сирийн дэглэмийг дэлгэрүүлж, тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө бариулсныхаа төлөө хариуцлага хүлээх 9 хуулийн этгээдийн эсрэг хориг арга хэмжээ авч байна. Түүнчлэн Б.Асадын дэглэмтэй холбоотой 3 этгээдийг тэр дундаа Сирийн мөргөлдөөнийг үргэлжлүүлснийхээ төлөө хариуцлага хүлээх өндөр дээд албан тушаалтан болон Сирийн арабын армийн нэгдүгээр дивизийг хар жагсаалтад оруулсан” хэмээн баримт бичигт дурджээ.  


"Эдийн засаг, улс төрийн шахалтаа үргэлжлүүлэх замаар цаашид шинэ хориг арга хэмжээ авах бөгөөд энэ нь Сирийн ард түмний эсрэг дайн дэгдээхэд ашиглаж буй Б.Асадын дэглэмийн нөөц бололцоог үгүй хийхэд чиглэсэн” хэмээн Цагаан ордон мэдэгджээ. 

Холбоотой мэдээ