Авто зам барих ажил амжилттай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-07-28 19:14:47
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд авто зам барих ажил амжилттай үргэлжилж байна.
Тухайлбал Соёл амралтын хүрээлэн буюу иргэдийн хэлж заншсанаар хүүхдийн паркгийн уулзвараас Улаанбаатар явах авто замын эхлэлд холбогдох 4.3 км замыг барьж байна. Уг бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Таны зам" ХХК гүйцэтгэж байга аж. Мөн Нанзад хорооллын НИК-ээс Цагдаагийн газрын хойд уулзвар хүртэлх 520 метр замын ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Цэлмэг зам ХХК гүйцэтгэж байна.
Энэхүү замыг 09 дүгээр сарын 01 гэхэд дуусгаж ашиглалтад оруулахаар гэрээнд заасан байгаа аж.
Холбоотой мэдээ