Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх эрсдэлийн үнэлгээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2020-07-23 14:20:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн  үйл ажиллагааг эхлүүлэх талаар коронавируст халдварын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг өнөөдөр ХӨСҮТ-д зохион  байгуулж байна.


Энд ЭМЯ, БШУЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, НЭМГ, НЗДТГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг үнэлгээг хийж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 16-ны хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагууд  буюу ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэгийн  үйл ажиллагааг эхлүүлэх талаар холбогдох судалгааг гаргаж, үнэлгээ хийх тухай өгсөн чиглэл өгчээ.

Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулна гэж Онцгой байдлын газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ