Бүртгэлтэй 199 ХК-иас 59 нь тайлангаа ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-23 11:43:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 199 хувьцаат компаниас 59 нь хуулийн хугацаанд санхүүгийн тайлангаа ирүүлжээ. Үлдсэн ХК-иудыг 8 дугаар сарын 1-ний дотор ирүүлэхийг Монголын Хөрөнгийн биржээс анхааруулав.


Сайн засаглалын  жишгийг хангах үүднээс санхүүгийн тайлангаа ирүүлэхийг анхааруулав


Бүртгэлтэй хувьцаат компаниуд олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангах үүднээс Үнэт цаасны зах зээлийн тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэг хүлээдэг юм.


Ирүүлсэн тайлангаас харахад “АПУ”, “ЛэндМн”, “Түмэн шувуут”, “Инвескор” ББСБ-ын үйл ажиллагаа сайн гарчээ. Харин "Говь", "Монгол шуудан" компани "COVID-19"-ийн цар тахлын нөлөөгөөр ихээхэн алдагдал хүлээжээ. 


Тайлангаа ирүүлээгүй тохиолдолд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлага хүлээдэг аж. 

Ирүүлсэн тайлангаас харахад “АПУ”, “ЛэндМн”, “Түмэн шувуут”, “Инвескор” ББСБ-ын үйл ажиллагаа сайн гарчээ. Харин "Говь", "Монгол шуудан" компани "COVID-19"-ийн цар тахлын нөлөөгөөр ихээхэн алдагдал хүлээжээ. 

“Монгол шуудан” ХК- нийт өр төлбөр 6.8 тэрбум төгрөг байна. Харин хуримталсан ашиг нь 4.2 тэрбум төгрөг гарчээ. Хэдийгээр тус компанийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.8 тэрбумаас 7.2 тэрбум төгрөг болж өссөн ч 459 сая төгрөгийн алдагдал хүлээн, татварын дараах цэвэр ашиг нь 3 сая төгрөг байна.        


Холбоотой мэдээ