Туул голын усны түвшин огцом нэмэгдсэн учир анхааралтай байхыг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-23 11:30:37

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Лүн сумын Туул голын усны түвшин огцом 236 см болж нэмэгдэж, үерлэжээ. 

Иймд иргэд та бүхэн амралт зугаалгаар явахдаа голын усанд орохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, Туул голын ай саваар нутаглаж байгаа малчид, айлууд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгойлон анхааруулж байна.

  

Холбоотой мэдээ