БНХАУ-ын 14 иргэнийг тусгаарлах байр бэлтгэхээр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд
/МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Буянт суманд жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай
“Ховд эко цемент”-ийн үйлдвэр барьж байна.
Тус
үйлдвэрийн барилгын ажлыг “Вестерн холд” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд орон
нутгаас 300 орчим хүн ажиллаж байна. Тэгвэл “Ховд
эко цемент”-ийн үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн угсралт хийхээр “Замын
үүд” боомтоор дамжин БНХАУ-ын 14 иргэн \мэргэжилтэн\ ирэхээр болжээ.
Үүнтэй
холбогдуулан шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан
сэргийлэх зорилгоор эдгээр иргэдийг тусгаарлах байр бэлтгэхээр
шийдвэрлэсэн байна.
Тусгаарлах байрыг энэ оны долоодугаар сарын 27-ны өдрийн дотор “Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн барилга угсралтын талбайн орчинд байгуулна. Уг ажлыг Эрүүл мэндийн сайдын 2020 оны 269 дүгээр тушаалын дагуу “Вестерн холд” ХХК хариуцан гүйцэтгэх юм. Мөн шинээр байгуулсан тусгаарлах байранд долоодугаар сарын 30-ны өдрийн дотор Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт зохион байгуулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргаж ажиллана. Цаашид Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналтын газар болон Зоонозын өвчин судлалын төв уг тусгаарлах байранд тогтмол хяналт тавьж ажиллах юм. Үүнд ажиллах алба хаагчдын хуваарь, ажлын хэсгийг аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар томилгоожуулах аж.
Улмаар
тусгаарлах байранд хяналт тавьж ажиллах алба хаагчдын байр, хоол хүнс,
томилолт, шатахууны зардлыг “Вестерн холд” ХХК-иас шийдвэрлэх юм хэмээн аймгийн
Онцгой комиссоос тус тус мэдээлэв.
