Шашны сургуулийн шавь нар УОК хандив гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-21 17:21:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЭУ-ын Гао хотоос 6 дугаар сарын 13-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 6 багш, 229 бурхны шашны сургуулийн сурагчид УОК-т өнөөдөр хандив гардуулав.

Тодруулбал,  “Монгол Мицан” ТББ-аас бэлнээр 1 сая 450 мянга төгрөг, 1200 ширхэг амны хаалтыг цар тахлын үед ажиллаж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор сэтгэлийн хандив өргөжээ.

Шашны сургуулийн сурагчид Монгол Улсын Засгийн газар, УОК болон үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. 

Холбоотой мэдээ