А.Эрдэнэдалай “Манлайлагч-Төрийн албан хаагч” шагналын анхны эзэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-20 14:03:28

Булган /МОНЦАМЭ/.Булган аймгийн Тэшиг сумын харьяат, төрийн ахмад ажилтан Д.Дашзэвэгийн нэрэмжит “Манлайлагч-Төрийн албан хаагч” шагналыг түүний үр хүүхдүүд санаачлан жил бүр олгож байхаар болжээ.

Уг шагналын анхны эзнээр сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Эрдэнэдалайг тодруулж, өргөмжлөл, 500 мянган төгрөгийн шагналыг  Д.Дашзэвэгийн том хүү Д.Батбилэг гардуулжээ. А.Эрдэнэдалай  багийн Засаг дарга, иргэний бүртгэлийн ажилтан, сумын Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга зэрэг ажлыг 40 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа юм.Тэшиг сумын намын үүрийн дарга, Хужирт бригадын дарга, ”Шинэ амьдрал” нэгдэл болон сумын орлогч дарга зэрэг алба хашиж, төрд тасралтгүй 41 жил хөдөлмөрлөн, Г.Намжилсүрэнтэй ханилж найман хүүхэд төрүүлж өсгөсөн эцэг, өвөөгийнхөө алдрыг мөнхжүүлж, хөдөлмөр бүтээлийг уламжлуулах зорилгоор үр хүүхэд, ач зээ нар нь энэ шагналыг бий болгожээ.

Холбоотой мэдээ