Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль санхүүгийн зах зээлийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-07-20 11:10:33

ХОНКОНГ. /Xinhua/. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь санхүүгийн зах зээлийн хэвийн үйл ажиллагаа, санхүүгийн байгууллагуудын хууль ёсны бизнес, зах зээлд оролцогчдод нөлөөлөхгүй гэж Хонконгийн засаг захиргааны өндөр албан тушаалтан өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.


Хонконгийн засаг захиргааны Санхүүгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Пол Чаны цахим мэдэгдэлд дурдсанаар, тус хуульд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй дөрвөн зөрчлийг тодорхой тусгасан бөгөөд санхүүгийн салбарын хувьд Хонконгийн одоогийн хуулийн дагуу хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой ажээ.


"Энэхүү хууль нь нийтлэг бизнес эрхлэх, зах зээлийн үйл ажиллагаанд оролцох, холбогдох байгууллагууд болон хувь хүмүүсийн хөрөнгийн хуваарилалтад нөлөөлөхгүй бөгөөд тэдэнд өөрсдийн материал, өгөгдлийг боловсруулах, мэдээлэл цуглуулах, түгээх, бизнесийн судалгаа хийх, мөн санал бодлоо илэрхийлэхэд саад болохгүй" гэж Пол Чан мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ