Нийтийн сонсголд 2800 гаруй хүн оролцож санал өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-07-17 20:09:17

Завхан/МОНЦАМЭ/.Завханы ИТХ, аймгийн ЗДТГ, харьяа хэлтэс агентлагууд 2017-2020 онд 32 удаа нийтийн сонсгол зохион байгуулжээ.

Дээрх нийтийн сонсголд 2859 хүн оролцож, төрийн болон орон нутгийн бодлогод санал бодлоо тусгасан байна. Тус аймаг авилгаас ангид аймаг, эрх зүйн боловсрол эрс шинэчлэл, сайн эмч, сайн багш, сайн оюутан, стандарттай Завхан, сайн бизнесмен гэх мэт 10 дэд хөтөлбөрийг ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаар хэлэлцүүлсэн тухай аймгийн ИТХ-аас мэдээлэв. Харин Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд 612 иргэнээс санал авсан байна. Түүнчлэн 2019, 2020 онуудад усны аюулгүй байдлын төлөвлөгөө, Сайн малчин дэд хөтөлбөрийн хэрэгжилт, энгийн хог хаягдлыг ангилах цуглуулах, тээвэрлэх дахин боловсруулах ашиглах, устгах булшлах журам, орон нутгийн эд хөрөнгө түрээслэх журам гэх мэт дөрвөн журмыг иргэдээр хэлэлцүүлжээ. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт 525 иргэнээс 2020 онд цахим хэлэлцүүлгээр 434 хүнээс санал авсан байна.  

Холбоотой мэдээ