Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-17 16:04:05

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо өсжээ. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 1.9 мянга байгаа бөгөөд 2010 оны тооллогоос 17.2 хувиар өсжээ.

Тодруулбал хүн ам, орон сууцны тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй хүний судалгааг нарийн гаргасан байна. Төрөлхийн бэрхшээл их байгаа шалтгааныг удамшлын эмгэг, эх барихын болон төрөх үеийн хүндрэл, хорт нөлөө, агаарын бохирдол зэрэг олон талаас нь нарийвчлан судлах шаардлага байгаа талаар мэргэжилтнүүд дуулгав. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хэлбэрээр нь авч үзвэл, хөдөлгөөний бэрхшээл 2010 оныхоос 8.9 хувиар буурчээ. Харин харааны бэрхшээл 32.4 хувь, сонсголын бэрхшээл 20.2 хувь, сэтгэцийн бэрхшээл 7.8 хувиар тус тус буурсан байна. Нийт бэрхшээлийн дийлэнх буюу 28.6 хувийг хөдөлгөөний бэрхшээл эзэлж байгаа бол хамгийн бага буюу 4.5 хувийг ярианы бэрхшээл эзэлж байна.

Харин олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн хэмжээнд 1.5 мянга байна. Энэ нь өмнөх тооллогоос 27.1 хувиар буурсан аж. Аж ахуйн нэгжийн аюулгүй ажиллагаа болон үйлдвэрлэлийн осол гэмтэл, хүнд нөхцөлийн аюулгүй ажиллагаа сайжирсантай холбоотойгоор олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо буурсан гэж үзжээ.

Холбоотой мэдээ