ИЗНН-ын нэхэмжлэлээр хэрэг үүсгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-13 12:17:04

ИЗНН-ыг УИХ-ын сонгуульд оролцуулахаас татгалзсан СЕХ-ны шийдвэрийг цуцлуулахаар өгсөн нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг үүсгэн СЕХ-г хариуцагчаар татжээ.

СЕХ-ноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэр гаргасантай холбогдуулж, тус намын дарга Ц.Ганхуяг хэвлэлийнхэнд хандаж хийсэн мэдээлэлдээ "Бидэнд алдаагаа засах ямар нэгэн боломж олголгүйгээр сонгуульд оролцох эрхийг шууд хаасан нь улс төрийн захиалгат үйлдэл гэж хардахад хүргэж байна” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, СЕХ-ны бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд тус намыг 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгэх бүртгэлээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж, шүүхэд хандсан юм.

Б.Туул

Холбоотой мэдээ