Чуулган ирц бүрдэхийг хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-13 11:53:23

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 9 цагаас эхлэх товтой ч ирц бүрдэхийг хүлээж байна.

Цаг одоо 11:40 минут болж байгаа ч ирц 4 гишүүнээр дутуу байна. Чуулганы хуралдааныг удирдаж буй УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ирцэд орж буй гишүүн нэг бүрийг нэрээр нь зарлаж байгаа юм. 

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцэх ёстой. Мөн үдээс хойш мэдээллийн цаг байгаа бөгөөд ирцээс хамаарч үдээс өмнө хэлэлцэхээр товлосон асуудлууд хойшлогдсоор байна.

Б.Туул

Холбоотой мэдээ