Сэргэлэн сумын П.Гөлгөөгийн хул соёолон түрүүллээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-12 16:44:50

Төв /МОНЦАМЭ/.  Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жил, аймаг байгуулсны 97, Зуунмод хот байгуулсны 78 жилийн ойн наадмын хурдан Соёолон насны морьдын уралдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын Паламын Гөлгөөгийн хул түрүүллээ.

Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын Энхбаатарын Бат-Идэрийн Ембүү хүрэн

Айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын Жамцын Чимэгрэгзэнгийн сартай хүрэн

Айргийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын Баатархүүгийн Пүрэвжаргалын хүрэн

Айргийн тавд Төв аймгийн Зуунмод сумын Мягмарбаатарын Шагдарсүрэнгийн зээрд соёолон торгон жолоо өргүүлсэн наадамчин олныг баясгалаа.

Холбоотой мэдээ